Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэгдүгээр сард багтаан олгох талаар яг одоо хуралдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан гарт олгох зохицуулалтыг хэрхэн хийсэн талаар хуралдаж байна. Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэгдүүлэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэгдүүлэх юм.

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:

  • 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлнэ.
100 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна
100 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна
 
МИАТ: Бахрейнд байгаа МИАТ-ийн ажилтнуудыг авахаар Манилагаас Бахрейн руу нислэг үйлдэх гэж байсан нислэгийг аюулгүй байдлаа бодож цуцалсан