Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АҮЭБЯ: Шатахууны хангамж тогтвортой хэвийн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр буюу өртөөд болон замд яваа шатахуунтай 704 вагонцистерн байна. Үүнээс

- АИ-92 автобензин - 191 вагонцистерн буюу 11460 тонн,

- АИ-95 автобензин - 9 вагонцистерн буюу 540 тонн

- Дизель түлш - 479 вагонцистерн буюу 28740 тонн

- ТС-1 онгоцны түлш - 13 вагонцистерн буюу 780 тонн

- Шингэрүүлсэн шатдаг хий - 12 вагонцистерн тус тус байна.Мөн буух өртөөдөөр харвал,

Толгойт өртөө

- АИ-92 автобензин – 53 вагонцистерн

- АИ-95 автобензин – 8 вагонцистерн

- Дизель түлш – 90 вагонцистерн

- ТС-1 буюу онгоцны түлш -12 вагонцистерн

- Шингэрүүлсэн шатдаг хий – 8 вагонцистерн

Аршаант өртөө

- АИ-92 автобензин – 30 вагонцистерн

- Дизель түлш -30 вагонцистерн

Улаанбаатар өртөө

- Дизель түлш – 3 вагонцистерн

Эрдэнэт өртөө

- АИ-92 автобензин – 5 вагонцистерн

Дархан өртөө

- АИ-92 автобензин -13 вагонцистерн

- АИ-95 автобензин – 1 вагонцистерн

- Дизель түлш – 53 вагонцистерн

Чойр өртөө

- АИ-92 автобензин -2 вагонцистерн

- Дизель түлш -31 вагонцистерн

Сайншанд өртөө

- Дизель түлш – 24 вагонцистерн тус тус байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-20-ны өдрүүдэд автозамын боомтууд болон төмөр замаар нийт 173,182 тонн шатахуун орж ирээд байна. Тодруулбал, 69225 тонн АИ-92 автобензин, 1987 тонн АИ-95 автобензин, 96986 тонн дизель түлш, 951 тонн ТС-1 онгоцны түлш тус тус импортолжээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байна.

Малайзын шүүх ЗГ-аа буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая болгож бууруулахаар шийдвэрлэжээ
Малайзын шүүх ЗГ-аа буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая болгож бууруулахаар шийдвэрлэжээ
 
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.