2006 оны аравдугаар сард Малайзад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарснаас хойш 20 жилийн хугацаа өнгөрөөд буй. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Разах Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхдээд байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох нөхөн төлбөр 5 сая ринггитийг 1.4 сая ринггит болгон бууруулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зарим хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд, хэргийг үйлдсэн Сирул Азхар Умар, Азила Хадри нарын өмнөөс Засгийн газар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзжээ.
Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяа агсны гэр бүлээс "Шударга ёс бүрэн тогтоогдоогүй" гэж мэдэгдэн, Малайзын Дээд шүүхэд дахин гомдол гаргах боломжийг судалж буйгаа илэрхийлсэн талаар Малайзын хэвлэлүүд мэдээлжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!