Ур чадвараас илүү хандлага:  Ажлын ярилцлагын бодит шалгуур

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 10 секунд

Монгол дахь томоохон компаниудын ажлын ярилцлага хаалттай хаалганы цаана хэрхэн өрнөдөг талаар сонирхдог залуус цөөнгүй. Ажлын ярилцлагад орно гэдэг дунджаар 30 минутаас 1 цагийн дотор өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, мэдлэг, ур чадвар, хандлагаа батлан харуулах чухал боломж төдийгүй сорилт.

Central TV-ээс албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж буй “The Job Interview” реалити шоу нь Монголын томоохон, салбартаа тэргүүлэгч компаниудад ажиллахыг зорьж буй залууст бодитой, хэрэгцээтэй мэдээлэл өгч байгаагаараа онцлог. Үзэгчдийн хувьд энэхүү нэвтрүүлэг нь зөвхөн ажлын байрны тухай нэвтрүүлэг бус, харин ажил олгогчид хүнийг хэрхэн харж, ямар шалгуураар үнэлдэг талаар илүү ойлголт авах боломжийг олгож байна.

Уг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Юнител групп “HR innovation and experience specialist” гэх ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах зорилготойгоор оролцсон бөгөөд ярилцлагын явцад тус компанийн хүний нөөцийн бодлоготой холбоотой онцлог, хэд хэдэн давуу талууд ажиглагдсанаас дурдвал:

Нэвтрүүлгийн үеэр АНУ-ын Amazon компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай, Монголдоо суурьшиж ажиллахаар зорьж буй оролцогч Г. Баянжаргалын асуулт болон Юнител группийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С. Оюунсүрэнгийн өгсөн хариулт бидний анхаарлыг татлаа.

“Хэрэв мөнгө, цаг хугацаа болон дүрэм журмын ямар нэгэн хязгаарлалт байхгүй байсан бол та бүхэн ажилтнууд дундах ямар төслийг дэмжин хэрэгжүүлж ажиллах байсан бэ?” хэмээх асуултад: “Манай байгууллага ажилтнуудад зориулсан инновацлаг шийдэл, шинэлэг санаачилгуудыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр дэмжин ажиллахад үргэлж нээлттэй, Өөрөөр хэлбэл Юнител группийн ажилтнууд шинэ санал, санаачилга гаргахад ямар ч лимит тогтоодоггүй, нээлттэй саналаа илэрхийлж, хэрэгжүүлэхэд бүх боломжоор дэмжиж ажилладаг.” хэмээн хариулсан нь тус байгууллагын хүн төвтэй соёлыг илтгэж байлаа.

Мөн байгууллага, хүний нөөц хариуцсан менежер Б.Намуун хэлэхдээ:

“Манай байгууллага ажилтнуудын өсөлт, хөгжлийг нэг удаагийн зүйл гэж хардаггүй, харин тасралтгүй аялал гэж үздэг. Тиймээс өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, шинийг санаачлах хүсэлтэй, чөлөөтэй бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтнүүдэд манай байгууллага нээлттэй.” хэмээсэн нь “Хамтдаа өсөж, хөгжье" гэх зарчмыг нь харуулж байв. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эерэг зөв хандлагатай байх нь Юнител группийн ажил горилогчдоос эрэлхийлдэг гол үнэт зүйлсийн нэг ажээ.

Юнител группын бусдаас ялгарах хүний нөөцийн бодлого

Юнител групп шинэ ажилтан шалгаруулан авахдаа тухайн хүний ур чадвараас гадна, харилцаа хандлага, багаар ажиллах чадварыг чухалчлан үнэлдэг бөгөөд тус компанийн хүний нөөцийн бодлого нь:

  • Ажилтнуудтайгаа нэг зорилгын төлөө хамтран ажиллах
  • Хамтдаа өсөж хөгжин дэвших
  • Ажил амьдралын тэнцвэрийг эрхэмлэх
  • Байгууллагын соёлыг хамтдаа бүтээх

Зэргээс бүрддэг бөгөөд, "байнгын инновац" буюу байгууллагын соёл тасралтгүй шинэчлэгдэж, нэг дор том өөрчлөлт хийхээсээ илүү, өдөр тутмын жижиг сайжруулалтуудаар соёлоо шинэчлэх дээр ч мөн анхаарч ажилладаг аж.

"Business Insider-ын хийсэн судалгаагаар, 2025 онд нийт ажлын зарын ердөө 8% нь алслагдсан (remote) байдлаар ажиллах боломжийг дурдсан байсан ч нийт хүсэлтүүдийн 35% нь уян хатан нөхцөлийг сонирхож буйгаа илэрхийлжээ.

Энэ нь уян хатан, хүссэн газраасаа ажиллах боломжтой ажлын байр ажил горилогчдын сонирхлыг илүү татаж байгааг харуулахаас гадна зөвхөн диплом, туршлагаас гадна уян хатан нөхцөл, work-life balance зэрэг олон хүчин зүйл нь ажил горилогчдын сонголтод нөлөөлж байгааг илэрхийлж байгаа юм. Тэгвэл Юнител групп хэдийн 2022 оноос эхлэн дистрибьютед оффисын систем, гэрээсээ ойр байрлах оффис, гэрээсээ ажиллах боломж, уян хатан цаг зэрэг сонголтыг санал болгож Remote болон Hybrid системийг хэрэгжүүлээд байгаа юм. Тиймээс уг хүн төвтэй соёл нь зөвхөн ажил олгогчийн давуу тал биш, харин ажил горилогчдыг татах, зөв хүнээ үлдээх стратегийн шийдэл болжээ.

Top performer- Top salary бодлого ба Юнител групп

Түүнчлэн Юнител групп нь технологийн салбарт тэргүүлэгч байгаад зогсохгүй, хүн төвтэй соёл, хамтын шийдэлд суурилсан ажлын орчин, мөн “Top performer – Top salary” зарчмаараа салбартаа ялгарч байна. Уг зарчим нь албан тушаал, ажилласан хугацаанаас үл хамааран бодит үр дүн, хувь хүний оруулж буй үнэ цэнэ, багийн хамтын бүтээмжээс хамааран хэрэгжиж буй цалин хөлсний бодлого юм. Өөрөөр хэлбэл, ажилтны өсөлт, хөгжил бодитоор үнэлэгддэг бөгөөд үүний үр дүнд өндөр цалин, урамшуулал авах боломжийг олгодог аж.

Тиймээс, уг соёл нь ажилтнуудыг шийдвэрийн захад бус, голд нь байлгах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Дэвшилтэт технологи өнөөдөр олон компанид бий. Харин жинхэнэ ялгаа нь түүнийг ямар хүмүүс бүтээж, ямар соёл, ямар орчинд хөгжиж байгаагаар тодорч байна.

Нэвтрүүлгийн дугаарыг үзэх:

Голомт банк Энэтхэг Улсын HDFC банканд ам.долларын данс нээлээ
Голомт банк Энэтхэг Улсын HDFC банканд ам.долларын данс нээлээ
 
Гэнэт баяжсан хурган дарга нарыг ЖАРААХАЙ гэх үү
Гэнэт баяжсан хурган дарга нарыг ЖАРААХАЙ гэх үү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!