УИХ-ын даргаар Н.Учрал томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд түүний зөвлөхүүд томилогдож, ажилдаа ороод буй. УИХ-ын даргад орон тооны таван зөвлөх зөвлөдөг бөгөөд тэдний нэгээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Б.Дөлгөөн томилогджээ. Б.Дөлгөөн нь Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал, Үндэсний хөгжлийн газрын дэд дараар ажиллаж байсан. 2024 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн билээ.
Б.Дөлгөөн УИХ-ын дарга Н.Учралын зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.