Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар НЗД-ын орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа. Тэрбээр “СТӨ-нд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан шат нь эвдэрдэг, дээврээс нь ус гоождог зэрэг ашиглалтын асуудлуудад тэдгээр байгууллага гомдол олон гаргадаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга СТӨ-г хүчитгэх үү, яаж сайжруулах вэ гэдэг чиглэл өгсөн. Түүнээс биш СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй.

СТӨ-г буулгалаа гэхэд тухайн байршлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан өндөршил зэргийг тооцож, барилга барина. Хот аливаа нэг барилгыг буулгана гээд буулгадаг юм биш ээ. Эхлээд судалж, дараа нь үнэлгээ хийлгэж, Барилга хөгжлийн төв гээд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, үнэлгээ гаргаж хийнэ. СТӨ-г буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд огт суугаагүй. Дахин хэлье, бид зөвхөн судалж, мэргэжлийн байгууллагад хандана” гэв.

Ж.Батзанданг Бүрэн эрхт төлөөлөгчөөс чөлөөлжээ
Ж.Батзанданг Бүрэн эрхт төлөөлөгчөөс чөлөөлжээ
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!