Дакар Ралли: Э.Халиунболд 13, П.Мөрөн 29-д дэвшлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Саудын Арабт үргэлжилж буй 48 дахь удаагийн “Дакар ралли”-гийн хоёрдугаар гараа өчигдөр Янбугаас Аль-Ула хот руу 504 км замд боллоо. Нийт замын 400 км-т нь уралдааны цаг тооцжээ. Энэ өдрийн уралдаанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 45 минут 44 секундээр нийлбэр дүнгээр 33-аас 26 дугаар байр руу урагшилсан бол “Ралли-2” ангилалдаа 13 дугаарт жагсаж байна. Тэрбээр уралдааны дараа ярихдаа “Чулуу ихтэй, элс харьцангуй бага, зам нэлээд чанга байна. 101 дэх км-ээс дэлгэц ажиллагаагүй болоод унтарчихсан. Түүнээс болж бага зэрэг цаг алдлаа. Сүүлийн 200 км-т жигд явахыг хичээсэн. Дараагийн уралдаандаа илүү сайн уралдахыг хичээх болно” гэв.

Өнөөдөр “Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн нийт зам 666 км. Үүнээс уралдааны цаг тооцох нь 422 км аж. Үндсэн замын 58 хувь нь хайрга, 30 хувь нь элс, 12 хувь нь хадархаг гадаргуутай замаар уралдана. Гуравдугаар шат бол хурдны уралдаан гэхээсээ илүү ухаан, чиг баримжаа, тэсвэр тэвчээрийн шалгуур юм. Учир нь Аль-Ула хотын хатуу ширүүн, хувьсамтгай байгалийг тамирчид мэдрэх ажээ.

Нийгмээ хараач. Соён гэгээрүүлэх ажил ус, агаар мэт дутагдаж байна
Нийгмээ хараач. Соён гэгээрүүлэх ажил ус, агаар мэт дутагдаж байна
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!