Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: “Оюутолгой“ нүдний булай болоод таг дуугүй сууж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Хуулийн 7.1-ийн 2-т зааснаар Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэдэг заалт орсон байна. Сангийн сайд нь гаднаас вакциний мөнгө гуйгаад яваад байгаа. Вакциний асуудал дээр Монгол оронд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон ААН, үндэсний болон олон улсын үндэстэн дамнасан корпориацуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Энэхүү давтагдашгүй хүчин зүйлийг ашиглаж Оюутолгойн гэрээн дээр өөрчлөлт оруулаач гэж удаа дараа хэлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутолгойгоос вакцины мөнгийг нэхээч. Оюутолгойгоос дөрөв дахин жижиг уурхай Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум гаргасан байхад Оюутолгой нүдний булай болоод алтны үнээ 30 хувь нэмж ашигтайгаар зарж байгаа хэрнээ таг дуугүй сууж байна. Энэ асуудлыг гаргач тавиач" гэлээ. 

БНХАУ-д хуванцар соруул хэрэглэхийг хориглоно
БНХАУ-д хуванцар соруул хэрэглэхийг хориглоно
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.