Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн байцаалт дуусаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Мөн хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татжээ. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа бөгөөд шүүгчдийг томилсны дараа тодорхой болох юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2025 оны есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээс "Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан" гэх үндэслэлээр яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Оны эхний өдөр ГССҮТ-өөр 497 хүн үйлчлүүлсэний 189 нь хүүхэд байна
Оны эхний өдөр ГССҮТ-өөр 497 хүн үйлчлүүлсэний 189 нь хүүхэд байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.