Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хүндэт доктор“ цол хүртлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хүндэт доктор" цол хүртлээ. Энэ талаараа тэрбээр "Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн ууган төгсөгчийн хувьд, мөн энэ сургуулиас төрөн гарсан анхны Гадаад харилцааны сайдын хувьд төрөлх сургуулийнхаа Хүндэт доктор цолыг хүртэнэ гэдэг амьдрал, ажил мэргэжлийн замналын минь нэн эрхэм мөчүүдийн нэг байлаа.

Энэхүү хүндэтгэлийг эх орон, дэлхий ертөнцийг танин мэдэх үзэл санаа, үнэт зүйлсийг минь төлөвшүүлсэн эрдэмт багш нар, хамт суралцсан үе тэнгийнхэн, МУИС-ийн олон арван жилийн баялаг түүх, нэр хүндийн илэрхийлэл хэмээн хүлээн авч, мөнхүү залуу үеийн боловсрол, гадаад харилцааны салбарыг үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээр улам бэхжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах урам зориг, хүлээх үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж байна" гэжээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголын тайланг ХААЛТТАЙ хэлэлцэнэ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголын тайланг ХААЛТТАЙ хэлэлцэнэ
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.