УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаад Улсын манлай уяач цол хүртээнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 58 секунд

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 12 дугаар сарын 19-ний ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадам, шигшмэл морьдын “Их хурд” уралдаан, Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд уяж сойсон хүлэг морьд нь түрүүлж, айрагдсан амжилтыг хэлэлцээд дараах нэр бүхий уяачдыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны болзол хангасан тул Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хороонд уламжилжээ. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ:

1. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир

2. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав

3. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлт

4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батболд

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ:

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Адуучийн Нямбаатар

2. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Бүдийн Отгонсэлэнгэ

3. Завхан аймгийн Улиастай сумын уугуул Ганбатын Даваадалай

4. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван

5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоо

6. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Уртнасангийн Тамир

7. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуу

8. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анар

9. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбат

10. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбаньдийн Адьшаа

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ:

1. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бат-Очирын Саранхүү

2. Төв аймгийн Жаргалант сумын уугуул Ганхуягийн Алтансүх

3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаяр

4. Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Энх-Амгалангийн Болд-Эрдэнэ

5. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ганзоригийн Батсайхан

6. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Төмөртогоогийн Батмөнх

7. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Раднаагийн Бадрах

8. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ

9. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Баярын Баттөр

10. Ховд аймгийн Буянт сумын уугуул Батсуурийн Эрдэнэбаяр

11. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргал

12. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Бадиагийн Дорж

13. Нийслэл Улаанбаатар хотын Сонгинохарйхан дүүргийн харьяат Пүрэвсүрэнгийн Баттулга

14. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул Хожабергений Нурлат

15. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Доржийн Баттөгс

16. Ховд аймгийн Буянт сумын уугуул Самбуугийн Төмөр-Очир

Г.Занданшатар: Дахин ийм хэрэг гарахгүй болтол нь хариуцлага тооц
Г.Занданшатар: Дахин ийм хэрэг гарахгүй болтол нь хариуцлага тооц
 
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ,  ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Ерөнхий сайд “Дэд сайд нарыг авч үлдэнэ, ажлаа сайн хийцгээ“ гэж захижээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!