Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Маргааш буюу энэ сарын 22-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Тодруулбал, энэ сарын 22-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 22-нд нутгийн зарим газраар, энэ сарын 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. .

Шилдэг сайтаар Tsahiur.mn, Mass.mn, телевизээр TV9, сониноор “Монголын үнэн“ тодорлоо
Шилдэг сайтаар Tsahiur.mn, Mass.mn, телевизээр TV9, сониноор “Монголын үнэн“ тодорлоо
 
Ерөнхий сайдыг огцруулахаар АН-ынхан О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Ерөнхий сайдыг огцруулахаар АН-ынхан О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!