Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа нар “COP-17”-г зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тусгай элчээр томилогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдааныг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах гэж буй билээ. Тэгвэл тус хуралдааныг зохион байгуулах Үндэсний хорооны есдүгээр хуралдаан өнөөдөр зохион байгуулагдлаа.

Хуралдааны үеэр “COP-17”-гийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд шаардлагатай чухал шийдвэрүүд гаргасан байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан болон Э.Болормаа нарыг тус хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томилжээ. Тусгай элчээр томилогдсон УИХ-ын гишүүд Талуудын бага хурлыг зохион байгуулахад үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрт санхүүжилт татах чиглэлээр ажиллах аж.

Талуудын бага хурал нь 2026 оны наймдугаар сарын 17-28-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэхүү хурал нь манай орны хувьд цөлжилт, газрын доройтлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад манлайлан оролцох, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм.

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг буулгаж дууслаа
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг буулгаж дууслаа
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -18 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -18 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.