SOCIAL POP: “Д.Мөнх-Эрдэнэ ах Дундговь аймгийн шинэ жилийг хөтлөхөөр болсон байна. Хэлсэн амандаа хүрч 12 сарын 31-нд өвлийн өвгөн болж очно“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

"Лайвчин" гэх тодотголтой АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ "Төрийн байгууллагуудын шинэ жилийг үнэгүй хөтөлнө" гэж цахим орчинд бичсэн нь олны анхаарлыг татаж, шог зураг ч гараад амжсан. Удалгүй Улсын аварга О.Хангай "Д.Мөнх-Эрдэнэ ахыг хөтлөгчөөр захиалсан төрийн байгууллагад үнэгүй өвлийн өвгөн болж баяр дээр чинь баяр нэмье" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь цахим орчинд хөнгөн хөг нэмж буй юм.

Тэгвэл дөнгөж сая Улсын аварга О.Хангай, өөрийн цахим хуудсандаа, "Д.Мөнх-Эрдэнэ ах Дундговь аймгийн шинэ жилийг хөтлөхөөр болсон байна. Хэлсэн амандаа хүрч 12 дугаар сарын 31-нд өвлийн өвгөн болж баяр дээр тань баяр нэмье. Хамт явна гэсэн цасан охин, үнэг, чоно, туулай, хулгана, буга, дуучин, яруу найрагч, алиалагч, зурагчин, жолооч бүгдээрээ хамт явцгаах хэвээрээ биз дээ. Нээрээ сайхан Монгол өвлийн өвгөний хувцас захиалгаар хийх газар байна уу" хэмээн оруулсан байна.

УИХ-ЫН ДАРГА: Дундаа ороод дуртай үедээ орж ирж үг хэлнэ гэж байхгүй шүү
УИХ-ЫН ДАРГА: Дундаа ороод дуртай үедээ орж ирж үг хэлнэ гэж байхгүй шүү
 
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!