Монгол Ардын намын Удирдах зөвлөлөөр дэд сайд нарын томилгоог хэлэлцлээ. Түүнчлэн сайд нарын орон тооны зөвлөхүүдээс ч цомхотгол хийхийг дэмжсэн билээ. Тодруулбал, Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлж буй. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгож байгаа юм. Улмаар тэдний оронд 16 дэд сайдыг томилж буй нь энэ юм.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин /Тэрбээр эл салбарын нэгэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 22 жил жил ажилласан/
Сангийн дэд сайд Б.Хулан /Тэрбээр олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч. Люксенбургийн их сургууль төгссөн. HSBC санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байсан/
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ /Түүний хувьд Нийслэлийн Засаг даргын орлогчоос гадна болон ХЗДХЯ-наас ажлын гараагаа эхэлсэн/
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир /Түүний хувьд МИАТ ТӨХХК-ыг удирдаж байгаад саяхан чөлөөлөгдсөн нэгэн. Тэрбээр COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт, "Тэрбум Мод" төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцана/
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба /Хошууч генерал. Цэргийн ухааны доктор. Кибер аюулгүй байдлын командлагч. Түүни йхувьд Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн/
Зам тээврийн дэд сайд Г.Ганболд /УИХ-ын гишүүн асан/
Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо /Харвардын Их сургуулийн хууль зүй ухааны магистр. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай. Тэрбээр Нийгмийн даатгалын шинэчлэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хариуцаж ажиллана/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав /Хуульч, эрх зүйч. ХЭГ-ийн хууль эрх зүйн шинжээчийн ажлаас ажлын гараагаа эхэлсэн. Манлай уяач. Түүний хувьд Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллахаар байгаа юм. Гэвч АТГ-д мэдүүлсэн ХАСХОМ-той холбогдуулан тодруулах зүйл гарсан тул хараахан Засгийн газрын хуралдаанаар томилогдоогүй байна/
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин /Татварын эдийн засагч мэргэжилтэй. 1992-2013 оныг дуустал 21 жил татварын салбарт ажилласан төрийн ажлын туршлагатай/
Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар 6 жил ажилласан. Улаанбаатар хотын Гаалийн газрийн орлогч дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр 2 удаа, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газарт хэлтсийн дарга зэрэг төрийн болон улс төрийн ажлын туршлагатай/
Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд Г.Дашням /Лондон хотын Америкийн ОУ-ын Их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн. Jet scooter Mongolia-ийн үүсгэн байгуулагч нэгэн. Монголын Үндэсний Олимдын хорооны гишүүнээр ажиллаж, Жю Жи Цү холбооны Ерөнхийлөгч, Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Үндэсний хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байсан/
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү /Е- Монголиа төслийн ажлын хэсгийг хариуцан ажиллаж байсан . Цахим үндэстэн төслийн хэрэгжүүлэгч. Жи Си Айя Монгол байгууллагын 2015 оны Үндэсний Ерөнхийлөгч . Бат Солюшн партнер маркетингийн компанийн үүсгэн байгуулагч, Үндэсний үйлдвэрлэгч 70 гаруй брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, дотоод болон гадаадад таниулах маркетингийн ажлыг зохион байгуулсан/
Эрүүл мэндийн Дэд сайд Г.Номин /Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 13 төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн салбарын 14 гарын авлага, 2 нэг сэдэвт бүтээл, 54 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл дотоодод болон гадаадад хэвлүүлсэн, 8 оюуны өмчийн бүтээл эзэмшдэг. Орос, Англи, Солонгос, Японы хэлний мэдлэгтэй/
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дэд сайд С.Даваасүрэн /АНУ-ын Нью Хэмпширийн их сургуулийн Эдийн засгийн ухааны доктор. Салбартаа 29 жил тасралтгүй ажиллаж байна. 2016-2019 онуудад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан/
Дашрамд дурдахад, Боловсролын дэд сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын томилгоо Удирдах зөвлөл дээр хараахан эцэслэгдээгүй байгаа юм.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!