О.Наранзул ой тогтоолын дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ой тогтоолтын Спортын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Уг тэмцээнд дэлхийн 15 улсын 169 шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтоороо өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд Монгол Улсын тамирчин, Олон улсын Их Мастер О.Наранзул 8,225 оноо цуглуулан Өсвөрийн дэлхийн аваргын цомыг хүртээд зогсохгүй, нийлбэр дүнгээр насанд хүрэгчдийг ялж, 2025 оны ДЭЛХИЙН АВАРГА болж, 10 сая төгрөгийн эзэн болсон байна.

О.Наранзул нь

2024 он - Мемори лигийн Улсын аварга

2024 он - Оюуны Олимпын аварга

2025 он - Ой тогтоолтын Улсын аварга

2025 он - Ой тогтоолтын Дэлхийн аварга болсон байна.

Ийнхүү О.Наранзул маань Монгол Улсаас нийлбэр дүнгээр дэлхийн аварга болж буй 4 дэх тамирчин болж, оюуны спортын түүхэнд нэрээ мөнхөлжээ.

“Би 13 удаа гадаад томилолтоор, 4 удаа хувийн шугамаар чуулгангүй үед явсан“
“Би 13 удаа гадаад томилолтоор, 4 удаа хувийн шугамаар чуулгангүй үед явсан“
 
МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав
МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!