Бэлчээрийн маргааны улмаас хүний амь нас хохироохыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Над руу буудаад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиж, галт зэвсэг ашиглан хүний амь насанд хохирол учруулахыг завдсан иргэний үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Иргэн Б-ийн бэлчээрийн маргааны улмаас "Калибр" маркийн буугаар буудлага үйлдэж, иргэн Т-ийн амь насыг хохироохыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ онд галт зэвсэг ашиглан үйлдсэн 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан апликейшнаас зээл авчээ
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан апликейшнаас зээл авчээ
 
Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байгаа гэв
Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байгаа гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!