Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Дугаарын хязгаарлалт хийх тухай захирамж гарч, ТЦА-нд албажиж ирээгүй байхад Хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл хийсэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Маргаашаас энэ сарын 31-ныг дуустал автомашины сүүлийн орон нь тэгш, сондгойгоор төгссөнөөр нь замын хөдөлгөөнд оролцуулах болсноо ТЦА-наас мэдээлсэн.

Уг асуудалд иргэд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад,

Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв" гэлээ.

Маргаашаас автомашинууд тэгш, сондгойгоор төгссөн дугаараараа замын хөдөлгөөнд оролцоно
Маргаашаас автомашинууд тэгш, сондгойгоор төгссөн дугаараараа замын хөдөлгөөнд оролцоно
 
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.