
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт иржээ. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авсан бөгөөд өнөөдөр дүн нь гарсан байна.
Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Иргэдээс тэгш сондгойгоор явуулах санал ирсэн бөгөөд санал асуулга авахад 52 хувь нь дэмжсэн байна. Тиймээс маргаашаас тэгш, сондгойгоор зорчиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 12-р сарын 15-аас 12-р сарын 31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очихыг анхааруул байна" гэлээ.
Эмнэлэг, цагдаа, онцгой, хэвлэлийн байгууллагын авто машин дугаарын хязгаарлалтгүй зорчих аж.

Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!