Оюутолгойн бүлэг ордын сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр зээлийн хүүгийн асуудлаар үргэлжилж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Би Дубайн гэрээнээс болж, ОТ-н ТУЗ-аас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан. 2014-2015 онд монголчууд дотроо үл ойлголцсоноос энэ гэрээ байгуулагдсан" гэлээ. Түүний дараагаар Сангийн сайд асан С.Баярцогт "Г.Тэмүүлэн бид хоёр бүх зүйл дээр муугаар хэлүүлж байсан ч "Энэ дээр алдах гээд байна шүү" гэдгийг нь хэлдэг байсан" гэв.