Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакерууд чухал мэдээлэл хулгайлсан тухай Жо Байден мэдэгдэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хакерууд томоохон кибер халдлага үйлдсэний улмаас эрх баригчид, бизнес эрхлэгчид чухал мэдээллээ алдлаа гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден мэдэгджээ.

“Халдлагыг эртнээс нарийн төлөвлөжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд холбооны эрх баригчдыг гэнэдүүлж чаджээ. Хакерууд технологийн салбар, хувийн бизнес эрхлэгчид, засгийн газрын байгууллагуудаас чухал мэдээлэл хулгайлсан байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.

Энэ халдлагад Орос улс холбоотой байж болзошгүй хэмээн одоогийн засаг захиргаа мэдэгдсэнийг Ж.Байден анхааралдаа авчээ.  

“Д.Трампын Засаг захиргаа кибер аюулгүй байдлын асуудлыг эн тэргүүнд тавьж чадсангүй. Тэд Цагаан ордон, Төрийн Департаментын кибер аюулгүй байдал эрхэлсэн албан тушаалтнуудыг ажлаас нь халж, албан тушаалаас нь бууруулах замаар энэ асуудлыг орхигдуулжээ” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Тухайлбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны кибер аюулгүй байдал, дэд бүтэц хариуцсан агентлагийн тэргүүн Кристофер Кребсийг Д.Трамп албан тушаалаас нь огцруулсныг Ж.Байден сануулан дурджээ.

Халдваргүй үлдсэн сүүлийн тив Антарктидад коронавирусний 36 тохиолдол бүртгэгдлээ
Халдваргүй үлдсэн сүүлийн тив Антарктидад коронавирусний 36 тохиолдол бүртгэгдлээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.