Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдваргүй үлдсэн сүүлийн тив Антарктидад коронавирусний 36 тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Антарктид коронавирусийн халдвар илрээгүй дэлхийн хамгийн сүүлийн тив болоод байв. Гэвч Чилийн O'Higgins Riquelme  судалгааны баазад Covid-19-ийн шинжилгээгээр 36 хүн коронавирусийн халдвартай нь батлагдсанаар уг халдвар дэлхийн бүх тивийг хамарлаа.

Чилийн Зэвсэгт хүчний тавдугаар дивизийн хэвлэлийн албанаас мэдээлснээр халдвар авагсдын 26 нь цэргийн алба хаагч, 10 нь гүйцэтгэгч компанийн ажилчид аж. Халдвартай хүмүүсийг Чилид тусгаарлаж, эмч нар ажиглаж байгаа бөгөөд одоогоор хэнд ч өвчний хүнд шинж тэмдэг илрээгүй талаар Sydney Morning Herald мэдээлжээ.

Тус баазад тээврийн үйлчилгээ үзүүлдэг хөлөг онгоцны багийн гурван гишүүнээс халдвар илэрсэн талаар  Чилийн Тэнгисийн цэргийн хүчнээс арванхоёрдугаар сарын 21-ний өдөр мэдээлжээ. Үүнээс өмнө багийн бүх гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байжээ.

O'Higgins нь Антарктидад үйл ажиллагаа явуулдаг Чилийн 13 баазын нэг юм байна. Шинжилгээнд ороод тусгаарлалтад байсан өөр нэгэн шинэ багийг тус бааз руу дахин илгээсэн байна. 

Нийтийн тээвэр энгийн цагийн горимоор үйлчилнэ
Нийтийн тээвэр энгийн цагийн горимоор үйлчилнэ
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.