Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн судалгаа, шинжилгээний тайланг хүлээлгэн өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийн (ПДИ) иж бүрэн судалгаа, шинжилгээ хийж дуусган, өнөөдөр албан ёсоор тайлангаа хүлээлгэн өглөө.

Судалгааны хүрээнд нийт 85 албан хаагч оролцсон хамтарсан ажлын хэсэг ажиллаж, цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүргийн давхардал, хүнд суртал, ажил үүргийн зохион байгуулалт, албан хаагчдын ажлын ачаалал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт нэгдсэн дүн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний ажлын зорилго нь:

•Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох,

•Чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах,

•Төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай ажиллагааг сайжруулах,

•Албан хаагчдын бүтээмж, ажлын орчныг дээшлүүлэхэд чиглэгдэв. ПДИ-ийн үр дүн нь цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүтцийн шинэчлэл, үйлчилгээний чанарын сайжруулалт болон хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход чухал суурь мэдээлэл болох юм.

Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
 
ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.