Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан нам байгуулагдсаны 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намаас МоАХ-той хамтарч улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдааныг энэ сарын 6-ны 13:00 цагаас Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулна.

Бай шагнал:

  • Түрүү бөх 10 сая төгрөг,
  • Үзүүрлэсэн бөх 6 сая төгрөг,
  • Шөвгөрсөн хоёр бөх тус бүр 4 сая төгрөг

Мөн Ардчилсан намын дэргэдэх залуусын Зориг ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгосон "Зоригтон" бөхийн шагнал 3 сая төгрөг.

Б.Бат-Эрдэнэ: Ингээд л тэнгэрт дэвшдэг юм байж гэсэн бодолтой олон тулсан ч албанаасаа няцаж үзээгүй
Б.Бат-Эрдэнэ: Ингээд л тэнгэрт дэвшдэг юм байж гэсэн бодолтой олон тулсан ч албанаасаа няцаж үзээгүй
 
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул ЭРҮҮЛ МЭНДИЙН шалтгаанаар суллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.