Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас эхлэн офицеруудын ордноос ботаникийн автобусны авто замын 1-р эгнээг чөлөөлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 2025 OНЫ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Иймд жолооч Та бүхэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний хуулийн 11-р бүлгийн 10-р зүйлийг чанд мөрдөн, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

ТӨЛӨВ: 12 дугаар сарын 2-нд баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна
ТӨЛӨВ: 12 дугаар сарын 2-нд баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна
 
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.