АУДИТ: Жижиг дунд үйлдвэрийн газар ЖДҮ эрхлэгчдэд банкаар дамжуулан зээл олгоогүйгээс зээлийн эргэн төлөлт удааширч байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 35 секунд

Аудитын байгууллагаас ЖДҮХС болон Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой ажиллагаанд гүйцэтгэлийн тайлан гаргажээ. Тус тайланд дурдагдсан анхаарал татсан агуулгуудыг цувралаар хүргэж буй. Тэгвэл тус аудитын дүгнэлтээр Жижиг дунд үйлдвэрийн газарт 4.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх албан шаардлагыг өгчээ. Тодруулбал, эл 4.8 тэрбум төгрөг нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хугацаа хэтэрсэн ангилалд багтаж буй 214 иргэн, ААН-ийн зээлийн үлдэгдэл аж.

-ЖДҮ эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулж зээл олгоогүй-

Мөн түүнчлэн ЖДҮГ нь холбогдох журмын дагуу арилжааны банкаар дамжуулан жижиг болон дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоогүй талаар аудит дурджээ. Тодруулбал, ЗГ-ын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3.1-д сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан ЖДҮҮ эрхлэгчдэд зээл олгохоор зохицуулсан байдаг. Тэгвэл ЖДҮГ 2023-2024 онд нийт 545 аж ахуйн нэгжид бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангиллаар 74,042.9 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Харин жижиг болон дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан зээл олгоогүй байна. Үүнээс шалтгаалан сангийн хөрөнгийн эх үүсвэр бүрэн бүрдэхгүй байх, зээлийн эргэн төлөлт удаашрах нөхцөл үүсгэж байна.

-МУУ ангилалд бүртгэгдсэн 96.8 сая төгрөгийн 369 зээл байна-

ЖДҮХ сангийн нийт зээлийн үлдэгдлийн 57.7 хувь нь хугацаа хэтэрсэн байна гэж тайланд дурджээ. Тодруулбал, ЖДҮХ сангаас 2009-2024 оны нийт 370,110.2 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1747 зээлдэгчид олгожээ. Үүнээс 2024 оны жилийн эцсийн байдлаар 78,641.3 сая төгрөгийн 739 зээл хэвийн, 3,270.1 сая төгрөгийн 36 зээл хэвийн бус, 2,722.5 сая төгрөгийн 40 зээл эргэлзээтэй, 4,574.7 сая төгрөгийн 55 зээл хугацаа хэтэрсэн, 96,820.1 сая төгрөгийн 369 зээл муу ангилалд бүртгэсэн байна.

VISUAL TOIM: Гавьяат Ерөнхийлөгчийн “ГАВЬЯАГҮЙ“ зургаан жил
VISUAL TOIM: Гавьяат Ерөнхийлөгчийн “ГАВЬЯАГҮЙ“ зургаан жил
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!