Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалан: Сонсгол бол Оюутолгой төслөөс монголын талд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх боломж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулагдах билээ.

Тэгвэл эл түр хорооны гишүүн Б.Жаргалан "Анх 2009 онд Оюутолгойн 30 жилийн гэрээ байгуулагдсанаас хойш талаас илүү хугацаа өнгөрчээ. Тиймээс гэрээг дүгнэж, алдаа оноог хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх цаг ирсэн болов уу. Нээлттэй сонсголыг гэрээний хэрэгжилт, Оюутолгой ХХК дээр хуримтлагдаж буй өр төлбөрийн менежментийг сайжруулах, төслөөс Монголын талд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх боломж гэж харж байгаа" гэв.

Б.Эрдэнэсүхийн хүү: Төрсөн хүүгээ цагдаад өгч, ялыг нь хөөцөлдөж явдаг хөгийн эр дээ, та
Б.Эрдэнэсүхийн хүү: Төрсөн хүүгээ цагдаад өгч, ялыг нь хөөцөлдөж явдаг хөгийн эр дээ, та
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна