Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины албан татварын нэмэгдлийг цуцлах нийтийн өргөдлийн талаарх ТБХ-ны санал, дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Нийтийн өргөдлийн цахим системд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах асуудал УИХ руу шилжсэн. Улмаар холбогдох ажлын хэсэг байгуулагдан байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн юм.

Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, НИТХ-аас баталсан тогтоолын дагуу энэ жилээс автомашины албан татвар 2-5 дахин нэмэгдсэн байдаг.

Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаан болно
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаан болно
 
Х.Нямбаатар: Зүгээр явж байсан “Сэлбэ 20 минутын хот“ төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоож, төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ