Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Улсын хэмжээнд өндөг нэг хоногийн нөөцтэй байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Засгийн газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: “Хүнсний гол нэрийн 8 бүтээгдэхүүний нөөцийн хувьд улсын хэмжээнд,

  • Мах-47 хоног
  • Гурил болон гурилан бүтээгдэхүүн-174 хоног
  • Бүх төрлийн будаа-61 хоног
  • Хуурай сүү-23 хоног
  • Төмс-322 хоног
  • Хүнсний ногоо-64 хоног
  • Элсэн чихэр-53 хоног
  • Давс-43 хоног
  • Өндөг- 1 хоногийн нөөцтэй байна.

Хүлэмжийн төрлийн ногоонд тасалдал үүссэн. БНХАУ-аас оруулж ирдэг хүнсний ногооны импорт бүрэн зогссонтой холбогдуулан хилийн боомтууд дээр ажилласан. Арванхоёрдугаар сарын 17-оос импорт хэвийн байдалд орсон. Өндөг үйлдвэрлэгч дотоодын ААН-үүд өдөрт 520-550 мянган ширхэгийг нийлүүлдэг. Ямар нэгэн нэмэлгүйгээр нийлүүлээд явж байгаа. өнөөдрийн байдлаар Улаанбаатарт ОХУ-аас 4 вагон өндөг бууж байна" гэлээ

Хатуу хөл хорионы үед QR кодтой автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулна
Хатуу хөл хорионы үед QR кодтой автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулна
 
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сарын 10-15-нд зохион байгуулна
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сарын 10-15-нд зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.