Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“СОНСОГЧИЙН АЛДАР” гардан тулааны олон улсын тэмцээнд ШШГБ-аас 15 алба хаагч оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 15 албан хаагч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Сонсогчийн алдар тэмцээн, нээлттэй өдөрлөг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Эрүүл Монгол хүн”, “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, залуу хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааны нэг хэсэг болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийн нэмэлт хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлэх талаар тулааны спортын холбоо, мэргэжлийн клубуудын дэвшүүлсэн санаачилгыг дэмжин ажиллах болно” гэлээ.

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнд Монгол, БНХАУ, БНСВУ, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын 40 багийн 300 гаруй тамирчин оролцож, гардан тулаан, өөрийгөө хамгаалах гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж байна.

“Сонсогчийн алдар” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг “тулаан” болон “өөрийгөө хамгаалах” төрөлд хувийн болон багийн амжилтаар тус бүр байр эзлүүлж, урамшуулахын зэрэгцээ төрөл тус бүрд тэргүүлсэн нэг тамирчинд “Улаан брет малгай” олгох юм.

Мөн “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч” болон тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, өөрийгөө хамгаалах төрөлд “Шилдэг ур чадвартай тамирчин”-ыг тус тус шалгаруулж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом”, мөнгөн шагналаар шагнана.

ITACTIC-2025 стратегийн команд штабын хамтарсан дадлага сургуулилт зохион байгуулагдлаа
ITACTIC-2025 стратегийн команд штабын хамтарсан дадлага сургуулилт зохион байгуулагдлаа
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.