Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ITACTIC-2025 стратегийн команд штабын хамтарсан дадлага сургуулилт зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Монгол Улсын кибер аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “ITACTIC-2025” стратегийн команд штабын хамтарсан дадлага сургуулилт энэ сарын 13–14-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ гурав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн сургуулилтыг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв удирдан зохион байгуулсан юм.

Энэ жилийн дадлага сургуулилалтад нийт 22 байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож, кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх ажиллагааны техник, арга тактикийг сайжруулах, удирдлагын шийдвэр гаргах шат дамжлагыг оновчтой болгох чиглэлээр практик сургуулилт хийв.

Сургуулилалтад Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төвийн баг бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

Л.Энх-Амгалан: УИХ-ын дарга намаас түдгэлздэг байх АН-ын санаачилгыг дэмжиж байгаа
Л.Энх-Амгалан: УИХ-ын дарга намаас түдгэлздэг байх АН-ын санаачилгыг дэмжиж байгаа
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.