“Лабубу” хүүхэлдэйг уран сайхны кино болгох төслийг “Sony Pictures” эхлүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Лабубу” хүүхэлдэйг уран сайхны кино болгох төслийг “Sony Pictures” албан ёсоор эхлүүлсэн байна. Энэ талаар "Sony Pictures" албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа ч дэлхий нийтийг байлдан дагуулж, шуугиан тарьсан лабубуг уран сайхны кино хэлбэрээр хүлээж авна гэх хүлээлт хэдийнэ үүсч, амьд жүжигчидтэй байх уу, эсвэл бүрэн хэмжээний анимейшн хэлбэрээр хийгдэх үү гэх мэт олон асуулт хариултаа хүлээж байна.

Лабубуг Хонконг гаралтай, Голланд уран бүтээлч Касинг Лунг бүтээжээ. Тэрээр Скандинавын ардын аман зохиолоос санаа авч “Мангасууд” хэмээх элф маягийн дүрүүдийг бүтээсний нэг нь Лабубу юм. Өвөрмөц дүр төрхтэй энэ хүүхэлдэйг алдарт “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза, дуучин Рианна болон жүжигчин Эмма Робертс зэрэг алдартан чимэглэл болгон хэрэглэснээр брэндийн нэр хүнд огцом өссөн байдаг.

Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!