Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас дайвар ачаанд нууж оруулж ирсэн “мөс“ гэх бодисыг хадгалж байсан этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн прокурорын өнгөрөгч 7 хоногт хэд хэдэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, гадаад улсаас дайвар ачаанд нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Д, Х.Н нар нь хүлээн авч, худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан байна.

Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

“Санхүү авна” гэсэн зарын дор бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг ЯЛЛАНА
“Санхүү авна” гэсэн зарын дор бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг ЯЛЛАНА
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.