Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батмагнай: Дуудлага худалдаагаар олсон мөнгө нь Тэргүүн Богд дэвжээний үйл ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд бүрэн зарцуулагдана

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

2025 оны Улсын баяр наадмын түрүү бөх Улсын Арслан Э.Батмагнайгийн зодог шуудгийг дуудлага худалдаагаар оруулж, анхны дуудах үнэ нэг сая төгрөгөөс эхэлсэн бөгөөд Баянхонгор аймгийн харьяат иргэн Б.Бат-Очир 76 сая төгрөгөөр худалдан авсан юм.

Энэ тухай Улсын арслан Э.Батмагнай "Тэргүүн Богд дэвжээ VIP хүлээн авалтанд ирсэн бүх хүмүүст талархал илэрхиййлье. Тэргүүн Богд дэвжээний удирдах зөвлөлийн гишүүд бид хуралдаж, миний хэрэглэж байсан зодог шуудгийг дуудлага худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн болно.

Дуудлага худалдаагаар олсон мөнгө нь цаашдын Тэргүүн Богд дэвжээний үйл ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхэд бүрэн зарцуулагдах юм" гэжээ.

.

Аймгийн хурц арслан Б.Өсөхбаярыг 3 сарын турш бүх шатны барилдаанд оролцохыг хориглолоо
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаярыг 3 сарын турш бүх шатны барилдаанд оролцохыг хориглолоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.