
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тодруулбал, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нь 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цол, чимэг олгох баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн гэж үзжээ. Улмаар аймгийн хурц арслан Б.Өсөхбаярыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5-д заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд бүх шатны барилдаанд оролцохыг хориглосон байна.
Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нь “Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.3.1 Монгол үндэсний бөхөд зөв, шударга өрсөлдөөнийг үзүүлэх,
- 3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах,
- 3.4.6. Биеэ авч явах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх, заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон гэжээ.
Сэтгэгдэл (23)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!