Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг өнөөдрөөс Netflix-ээр үзэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Physical Asia" нэвтрүүлгийн зарим оролцогчид өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улсад ирж "Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлэг хийсэн. Нийт дөрвөн ангитай энэхүү цуврал нь хоёр, хоёр ангиар гарах бөгөөд БНСУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард цацагдсан байдаг. Харин бусад орны үзэгчид 2026.01.02 буюу өнөөдрөөс үзэх боломжтой болж байгаа юм.

Тус нэвтрүүлэг нь Монголын багийн ахлагч Б.Орхонбаярын зохиосон маршрутаар монголчуудын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцаж, уран нугараач Л.Лхагва-Очирын тусгай үзүүлбэрийг үзэж, үндэсний сурын харваа болон бусад сонирхолтой хөтөлбөрт хамрагдах аж.

Сануулахад, Тус нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Австралийн багийн ахлагч Эдди, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцсон байдаг.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” арга хэмжээ 3-р сарын 10 хүртэл үргэлжилнэ
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” арга хэмжээ 3-р сарын 10 хүртэл үргэлжилнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.