Олон нийтийн цахим сүлжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар бие биедээ гар хүрсэн гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл эл мэдээлэлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Миний бие өнгөрөгч амралтын өдрүүдэд орон нутагт ажилласан бөгөөд ёсзүйн зөрчил гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Ор үндэслэлгүй, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон илтэд хууль бус мэдээлэл тараасан үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!