
Өнгөрсөн баасан гарагт Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Харин санал хураалт явуулах мөчид гишүүдийн дэмжсэн санал "Дэмжээгүй" санал руу орсон гэх мэт багагүй маргаан дагуулсан тул санал хураалтыг хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр 16.00 цагаас эхлэх чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг үргэлжлүүлэхээр болжээ. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах юм. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!