Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2025 оны 11-р сарын 10-наас 11-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Унгар улсын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
Унгар улсын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.