Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх нь хуульд нийцнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

"Монголын ард түмэн бид:

- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж;

- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж;

- Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж;

- Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж;

- Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж, эрхэмлэн дагахаа нийгмийн гэрээ болгон баталгаажуулсан.

Иймд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдааны 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж буйгаа мэдэгдэж байна.

Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно" гэжээ.

ХОХИРОГЧ: Сүмд явсан ээж минь хүүхдүүдээ “Сатаны сүнс“ гэж харааж, өөрийгөө “Мөнх насална“ гэж явсаар өнгөрсөн 9 дүгээр сард нас барсан
ХОХИРОГЧ: Сүмд явсан ээж минь хүүхдүүдээ “Сатаны сүнс“ гэж харааж, өөрийгөө “Мөнх насална“ гэж явсаар өнгөрсөн 9 дүгээр сард нас барсан
 
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.