Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧ: Сүмд явсан ээж минь хүүхдүүдээ “Сатаны сүнс“ гэж харааж, өөрийгөө “Мөнх насална“ гэж явсаар өнгөрсөн 9 дүгээр сард нас барсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 36 секунд

“Шинэ тэнгэр газар” сүмийн хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Хохирогч эрэгтэй "Манай ээж энэ сүмд 2024 оны нэгдүгээр сараас явж эхэлсэн. Эхлээд сэтгэл зүйн сургалтад явж байна гэж тайлбарладаг байсан. Настай хүн учраас бид зөвшөөрсөн. Гэхдээ сүм үү гэхээр "Биш. Сургалтын төв" гэж тайлбарласан. Нийгэмд сайн үйлсийн ажил, буян хийдэг газар гэж бидэнд тайлбарласан.

Удалгүй ээж маань намайг энэ сүмдээ явахыг шаардаж эхэлсэн. "Чи явбал дүү нар чинь явна" гээд шахаж эхэлсэн. Явахгүй болохоор худлаа ярьж дууддаг болсон. Худлаа ярьж дуудсан шалтгаанаа манай бурхан "Сүнс аврахын тулд худлаа яриад, зодоод ч болтугай авчир гэдэг" гэж тайлбарладаг. Сүүлдээ зан ааш нь эвдрээд намайг "Чи Сатаны сүнстэй учраас ирэхгүй байна. Сатаны сүнс, Сатаны шээснүүд" гэж хүүхдүүдээ харааж эхэлсэн. "Би мөнх насална, та нар аврагдмаар байна" уу гэж сонин, сонин юм ярьж явсаар байгаад энэ жилийн 9 дүгээр сарын 16-ны өдөр тус сүм дээрээ бурхан болсон.

49 хоног нь өчигдөр дууссан. Ийм байдалтай ээжийгээ алдсандаа маш их харамсаж байгаа. Тиймээс энэ муухай урсгалыг болиулах үүднээс энэ мэдээллийг хийж байна. Цаашдаа олон хүн битгий хохироосой гэж хүсэж байна" гэлээ.

Өөр нэг хохирогч "Энэ урсгал нь Монголд "Монгол сувд сүм" гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг "Шинэ тэнгэр газар" гэж бий. Манай улсад орж ирээд 10 гаруй жил болсон байна. Энэ сүмд 12 мянга гаруй хүн байдаг гэнэ. Гадуур явж байгаа хүмүүсийн тархийг угааж, ургаас нэгийг гээд гэр бүлийнхээ нэг хүнийг сүмдээ заавал ирүүлэхийг шаарддаг юм билээ.

Маш олон салбартай үйл ажиллагаагаа явуулдаг. Ээжийн хэлж буйгаар энэ газар нь хүмүүсийг "Хувь хүний хөгжлийн сургалт, сэтгэл засал, англи, солонгос хэлний үнэгүй сургалт, виз гаргана" гээд элсүүлдэг байгаа юм. Ингээд яваандаа библи судлах ёстой гээд библийн номлолоо зааж эхэлдэг. Тэгээд библийн сэдвээрээ АХА тэмцээн зохион байгуулах, шалгалт авах гэх мэт ажиллагаа явуулсаар "Бурхан бий" гэдэгтээ итгүүлдэг. Мөн настай хүмүүсийг "Мөнх насална. Та нар үхэхгүй" гэж тархийг нь угаадаг. Тэгээд явахаа болино гэхээр нь "Та үхнэ. Үр удмаараа үхнэ. Та нар аврагдахгүй" гэх мэтээр айлган сүрдүүлдэг.

Олсон орлогоосоо 10 хувийг хандивла гэж хэлдэг. Үүнийгээ шаардахгүй ч "Та бурханыг хуурвал, бурхан таныг хуурна. Бурхандаа үнэнч байгаарай" зэргээр эдийн засгаар нь боомилж эхэлдэг. Энэ сүмд орсон л бол эдийн засаг, эрх чөлөө, шашинд итгэх эрх чөлөөгөө бүрэн алддаг" гэлээ.

О.Цогтгэрэл: АН-ын бүлгээс ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, биелүүлж ажиллах нь зүйтэй гэсэн мэдэгдэл гаргахаар боллоо
О.Цогтгэрэл: АН-ын бүлгээс ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, биелүүлж ажиллах нь зүйтэй гэсэн мэдэгдэл гаргахаар боллоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.