Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Тохиролцоонд хүрсэн л бол ажил хаялт дуусах ёстой ч ҮЭ-ийнхэн “Бүртгэл хүлээнэ“ гээд байгаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ажил хаялт зарлаад буй багш нарын ажил хаялт хэзээ дуусаж хичээл орох нь тодорхойгүй байна. БШУ-ны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлийн өгсөн мэдээллээр, хоёр тал тохиролцоонд хүрсэн бөгөөд процессийн дагуу ГБХНХЯ-нд бүртгүүлэхээр хүсэлт өгч, хариу хүлээж байгаа юм.

Эцсийн хариу тэдэнд ирээгүй байгаа тул ажил хаялтыг зогсоох шийдвэрээ гаргаагүй байгаа аж.

Харин бид Боловсролын сайд П.Наранбаяртай цахимаар холбогдож тодруулахад "Тохиролцоонд хүрсэн хэдий ч Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо "Бүртгэл хүлээнэ" гээд суугаад байна.

Тохиролцоонд хүрсэн л бол Хөдөлмөрийн хуулийн 25.7-д заасны дагуу ажил хаялт дуусах ёстой" гэсэн тайлбарыг өглөө.

ТОДРУУЛГА: Албан ёсны шийдвэр гараагүй тул хичээл хэзээ орох нь тодорхойгүй байна
ТОДРУУЛГА: Албан ёсны шийдвэр гараагүй тул хичээл хэзээ орох нь тодорхойгүй байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.