Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон Улсын Чиба Технологийн Их Сургууль 28 сургуульд 800 ширхэг iPad хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Япон Улсын Чиба Технологийн Их Сургууль Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн 16 сургууль, Архангай аймгийн 6 сургууль, Увс аймгийн 5 сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 сургууль, нийт 28 сургуульд 800 ширхэг iPad хандивлалаа.

Тус их сургууль энэ оны нэгдүгээр сард мөн 550 ширхэг iPad хандивласан бөгөөд нийт 1350 төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгоод байна.

Чиба Технологийн Их Сургуулийн Гүйцэтгэх захирал Маэда Шюсаку “Энэхүү хандив нь Монгол Улсад мэдээллийн технологийн боловсролыг дэмжих, сурагчдын дижитал чадварыг нэмэгдүүлэх, боловсролын тэгш хүртээмжийг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой юм” гэлээ.

Хандивын ажлыг тус сургуулийн хүндэт профессор, Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизу Такэнори санаачлан зохион байгуулжээ.

Төхөөрөмжийг зорилтот бүлгийн болон тусгай хэрэгцээт сурагчдын сургалтад түлхүү ашиглах юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.