
Ерөнхий сайд Г.Занданшатар, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар талбай дээр суулт зарлаад буй Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2026 оны төсөвт хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэхээр тусгаснаа хэлээд цалинг нэмэгдүүлэх санхүүжилтийг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж босгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг ордыг ашиглах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр, зөвхөн үндсэн цалинг нэмэгдүүлэхэд жилд нийт 6.1 их наяд төгрөг шаардагдана. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг хэллээ.
Ерөнхий сайд, 2026 оны 1-р сараас цалинг 1.85 сая, 2-р хагасаас 2.5 сая төгрөг болгож, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судлахыг Сангийн сайдад үүрэг болголоо.