
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт малчин залуучуудын боловсролыг дэмжих тусгай арга хэмжээг тусгаж, энэхүү зорилтын хүрээнд Боловсролын сайдын тушаалаар “Малчин өрхийн гишүүний боловсрол, сургалтыг дэмжих” арга хэмжээг 2025–2028 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр баталсан.
2025 онд уг арга хэмжээний хүрээнд Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад малчин хүүхэд, залуучуудын боловсрол, сургалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС) нь дээрх гурван аймаг болон Архангай аймгийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер, багш нар нийт 50 албан хаагчид зориулан “Малчин залуу манлайлагч болон энтрепренерт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь орон нутгийн боловсрол, хөгжлийн бодлоготой уялдсан, залуу малчдын манлайлал, энтрепренер сэтгэлгээ, хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн юм.