Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

“Цахимжсан боловсрол” зорилтын хүрээнд иргэдийн насан туршийн боловсролыг дэмжих, нээлттэй, хүртээмжтэй сургалтын системийг хөгжүүлэх зорилгоор “Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, сургалтын менежерүүд, багш нар болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Уг журам нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн холбогдох заалтуудад үндэслэн боловсруулагдаж буй бөгөөд танхимын болон танхимын бус хосолсон сургалтыг зөвхөн онцгой нөхцөл байдал (гамшгийн үе) гэлтгүйгээр багшийн хомсдол, анги танхимын хүрэлцээ, суралцагчийн эрүүл мэнд, ялгаатай хэрэгцээ, сонгон суралцах хичээл зэрэг нөхцөлд ашиглах боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна.

“Саксони муж улс дахь Монголын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
“Саксони муж улс дахь Монголын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.