Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот АНУ-ын Солт лэйк хоттой санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Юта мужийн Солт Лейк хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь хотуудын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэж буй. Тэр дундаа эдийн засаг, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах юм. Солт Лэйк хот нь халамж хүмүүнлэгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлд Америкдаа тэргүүлдэг. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотын хувьд Агро-сити эдийн засгийн тусгай бүс байгуулсан. Уг бүсэд Солт Лейк хот үйлдвэрээ барьж байгуулах боломжтой. Ингэснээр зөвхөн Монголд төдийгүй манай хоёр хөрш оронд ч үйлдвэр үйлчилгээгээ нэвтрүүлэх гарц нээгдэнэ. Улаанбаатар -Солт Лэйк хотууд боловсролоос гадна олон чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг нь эдийн засаг, үйлдвэр үйлчилгээний салбар юм” хэмээв.

Б.Дэлгэрсайхан: Ний нуугүй хэлэхэд, улсын төсөв хүнд байна. Ирэх жил шинээр зам тавихгүй
Б.Дэлгэрсайхан: Ний нуугүй хэлэхэд, улсын төсөв хүнд байна. Ирэх жил шинээр зам тавихгүй
 
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.