Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрсайхан: Ний нуугүй хэлэхэд, улсын төсөв хүнд байна. Ирэх жил шинээр зам тавихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг үргэлжилж буй энэ цаг үед багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд ТЕЗ нарын төсвийг тус бүр 10 хувиар танах шийдлийг гаргаад буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Өнгөрсөн жил 2.4 их наяд төгрөг манай зам тээврийн салбарт тавигдаж байсан. Энэ мөнгө 950 тэрбум болтлоо буурсан. 958 тэрбумаасаа дахин буулгаж байна. Шинээр зам тавихгүй л гэж байгаа юм. Энэ жил зам тээврийн салбарт ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Ний нуугүй хэлэхэд, улсын төсөв хүнд байна. Тэгэхээр эхний ээлжинд нэн тэргүүний асуудлуудаа шийдэх нь чухал болохоос зам тавих нь хоёрдугаар ээлжний асуудал. Эдийн засаг гайгүй болвол зам тавиад явж болно шүү дээ" гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд ХИЛИЙН ХОРИГ тавьж, тодорхой хүнтэй уулзах, харилцах, холбоо тогтоохыг хоригложээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд ХИЛИЙН ХОРИГ тавьж, тодорхой хүнтэй уулзах, харилцах, холбоо тогтоохыг хоригложээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.