Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын шинэ даргыг МАН-ын Их хурлын дараа томилох төлөвтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнгөрөгч аравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байдаг. Үүнээс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн ч дараагийн УИХ-ын даргыг томилгоо хийгдээгүй хэвээр байна. Үүнтэй зэрэгцэн МАН дотооддоо хоёр хуваагдсан асуудал ч үүсээд буй. Үүсээд буй нөхцөл байдалд эвлэрүүлэх ажлын хэсэг ч Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдан ажиллаж байгаа юм.

МАН-ын Их хурал ирэх сарын 15,16-ны өдрүүдэд товлогдсон. Тэгвэл МАН-ын Их хурлын дараагаар УИХ-ын даргын томилгоог хийх төлөвтэй байна. Учир нь одоогийн нөхцөлд УИХ-ын даргын өрсөлдөөн бүлэг дотор өрнөвөл хоёр талдаа гарчихсан байгаа бүлэг дахин талцал маргаан руу хөтөлнө. Иймд дахин үүсэж болзошгүй хагаралын асуудлаас сэргийлэх ийм шийдэл дээр төвлөрч буй аж.

ФОТО: УСУГ-ын 42 ажилтан төрийн одон медалиар, 192 ажилтан яамдын шагналаар, 2 ажилан байгууллагын шагналаар ШАГНУУЛЛАА
ФОТО: УСУГ-ын 42 ажилтан төрийн одон медалиар, 192 ажилтан яамдын шагналаар, 2 ажилан байгууллагын шагналаар ШАГНУУЛЛАА
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.