Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны үнэ буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийслэлийн зах, худалдааны төвүүдэд махны жижиглэнгийн үнэ 300-1500 төгрөгөөр буурсан байна. Тодруулбал, хонины ястай болон цул мах 300-500 төгрөгөөр хямдарч 1 кг нь 7500-8000 болжээ. Мөн үхрийн ястай мах 1 кг нь 9000, цул мах 1 кг нь 10.000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа нь өмнөх өдрийнхөөс 150 төгрөгөөр буурчээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийхэд махны үнэ дээрх ханшаар буурсан байсан юм. Тус газраас өчигдөр /2020.12.18/ Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийжээ. Мөн зах, худалдааны төвүүдээс гадна хүнсний дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Аллагын хэрэгт гүтгэгдсэн эрийг 20 жилийн дараа цагаатгажээ
Аллагын хэрэгт гүтгэгдсэн эрийг 20 жилийн дараа цагаатгажээ
 
DeMarcus Cousins 3-р сарын 7-нд Монголд ирнэ
DeMarcus Cousins 3-р сарын 7-нд Монголд ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.